Зоан овгийн хамгийн хүчирхэг 5 чөтгөрийн жимс

One Piece-н хамгийн хүчирхэг Зоан овгийн чөтгөрийн жимснүүд

Ваног эзэлсэн Араатны далайн дээрэмчдийн багийн хүч зоан овгийн чөтгөрийн жимстэй шууд холбоотой. 4 Ёонко нарын нэг болох үхэшгүй Кайдогийн хүч сонирхолтой санагдсан учир энэхүү жагсаалтыг хийлээ. 

5. Ашиглагч: Queen

– Жимс: Ryu Ryu No Mi
Хэлбэр: Brachiosaurus

Энэхүү чөтгөрийн жимсний хэрэглэгч нь Кайдо-гийн гурван баруун гарын нэг болох Queen аж.
Нэрнээс нь харахад энэ чөтгөрийн жимс нь Эртний Зоаны ангилалд багтдаг бөгөөд энэ нь хэрэглэгчийг дураараа Брахиозавр болгон хувиргах боломжийг олгодог.
Эртний Зоаны овогийн жимсний хувьд хэрэглэгчийн эдгэх чадварыг эрс нэмэгдүүлж, асар их биеийн хүч чадал, тэсвэр тэвчээрийг өгдөг.

4. Ашиглагч: Marco

– Жимс: Tori Tori No Mi
Хэлбэр: Phoenix

Энэхүү Чөтгөрийн жимс нь Домогт Зоан овогт багтдаг бөгөөд хамгийн хүчтэй чөтгөрийн жимснүүдийн нэг гэдгийг бид One Piece дээрээс харсан билээ.
Нэрнээс нь харахад энэ жимс нь түүнийг дураараа Финикс болгон хувиргах боломжийг олгодог бөгөөд энэ нь хүч чадал болон тулалдах чадварыг эрс нэмэгдүүлдэг.
Зөвхөн хүч нэмэхээс гадна Финикс болж хувирах үед түүний бэртэл гэмтэлд бүгд эдгэрдэг байна. Гэвч эдгэх чадвар нь түүний биеийн хүч чадлаас хамаарах учир хязгааргүй биш.
Энэхүү жимсийг одоогоор Цагаан Сахалт-ын далайн дээрэмчдийн 1-р салааны командлагч Марко-гоос өөр хүн идээгүй байна.

3. Ашиглагч: King

– Жимс: Ryu Ryu No Mi
Хэлбэр: Pteranodon

Энэхүү Чөтгөрийн жимсийг Кайдогийн гурван баруун гарын хамгийн хүчирхэг болох King ашигладаг байна.
Яг л Queen-ны Брахиозавр загварын адил энэ загвар нь Эртний Зоаны ангилалд багтдаг.
Чөтгөрийн жимсний чадварын хувьд гэвэл ашиглагчид дураараа Птеранодон болон хувирах боломжийг олгодогын хажуугаар асар их нөхөн сэргэлтийн хүч болон хүч чадал өгдөг байна.
Бас хувирсан үедээ нисдэг нь түүнд маш том давуу талыг олгодог байна.

2. Ашиглагч: Sengoku

– Жимс: Hito Hito No Mi
Хэлбэр: Daibutsu

Энэхүү чөтгөрийн жимс нь түүнийг хүссэн үедээ Будда болж хувирах боломжийг олгодог бөгөөд гарын алганаасаа хүчтэй чичиргээ ялгаруулж чаддаг байна.
Домогт Зоан овгийн жимснийхээ ачаар Сэнгоку Маринфордын дайны үеэр Хар Сахалт болон түүний багийн гишүүдтэй ганцаараа тэмцэж чадсан юм.

  1. Ашиглагч: Kaido

– Жимс: Uo Uo no Mi
Хэлбэр: Azure Dragon/Домогт Дорнын луу

Хэдийгээр чөтгөрийн жимсний нэр нь мэдэгдээгүй байгаа ч Дөрвөн Хааны нэг Кайдо идсэн нь тодорхой байгаа билээ.
Чөтгөрийн жимсний ачаар хүссэн үедээ Дорнын луу болон хувирч чадна. Энэ нь түүнд асар их хүч чадал болон бат бөх байдлыг олгодог.
Бусад Зоан овогийн жимсний адилаар хамгийн хүчирхэг жимснүүдийг нэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *