Сайжруулсан Хааны Хаки гэж юу вэ?

Сайжруулсан Хааны Хаки хэрэглэгчид

Сайжруулсан Хааны Хаки гэж юу вэ?

Хааны хакиг оюун санааны хүч гэж мэдэх ч тулаанд хэрхэн ашиглах нь асуудалтай байдаг. Учир нь өөрөөс нь хүчтэй хүнд энгийн Хааны Хаки нөлөөлдөггүй. Харин Хааны Хакиг өөрийн бие эсвэл зэвсэгийн гадуур урсгал мэт бүрхүүл үүсгэн өрсөлдөгчдөө хүрэлгүй маш хүчтэй хохирол учруулж болно. Гэвч нь энэ нь хүн бүхний чаддаг зүйл биш бөгөөд Шилдгийн Шилдгүүд чаддаг нь доорх жагсаалтаас харагдана.

6. Yamato

Yamato бол Kaido-н охин учир түүнд Хааны Хаки байх нь гайхах зүйл биш юм. Аав шигээ тэр муна ашиглан өөрийн Сайжруулсан Хааны Хакигаа мунандаа шингээж цохин Аянган Багуаг хийж Ulit-г нам цохиж чаддаг. Хэдий одоогоор үүнээс өөрөөр Сайжруулсан Хааны Хакиг ашиглаж харуулаагүй байгаа ч магадгүй тэрний одоогоор чадах нь л тэр байж болох юм.

 

5. Monkey D Luffy

Одоо тулаан болж байгаа Вано арал дээр тэр Кайдотой тулалдаж байх үедээ Сайжруулсан Хааны Хакиг өөрийн болгож маш том давуу талыг бий болгодог. Дийлдэшгүй чанга Кайдог унатал нь ганц цохисон нь түүнийг энэхүү хүчээр Шилдгүүдийн шилдгүүдтэй тулалдах боломжийг олж авсан гэж үзэж болно.

4. Kaido

4 Ёонко нарын нэг, араатан далайн дээрэмчдийн толгойлогч мөн хамгийн чанга биетэй үхэшгүй гэх Kaido Хааны Хаки ашиглаж чаддаг байх нь ойлгомжтой. Бүр Сайжруулсан Хааны Хаки ашигладаг нь ил болсноор Шилдгийн шилдгүүдийн нэг гэдгийг нотолж байна. Тэрээр өөрийн мунанд Хакигаа шингээн ямар ч хүнийг нэг л цохих Аянган Багуа хийдэг бөгөөд тэрний мунаар хийдэг бүх довтолгоо нь Сайжруулсан Хааны Хакитай байдаг байж болох юм.

3. Shanks

4 Ёонко-н нэг Улаан үст Shanks-г миний бие шилдэг сэлэмчин, хамгийн хүчирхэг Хаки хэрэглэгч гэж нэрлэмээр байна. Тэрээр Хакины бүх төрлийг ашиглаж чаддаг ч бүх Хакиг төгс эзэмшсэн гэж таамаглаж байна. Ялангуяа Сайжруулсан Хааны Хакиг өөрийн амьсгал мэт хэрэглэж чаддагийг нь Цагаан сахалтын хөлөг дээр очдог хэсгээс хардаг. Тэр бол Хааны хакиг анх мэдрүүлсэн гайхалтай мөч юм.

2. Whitebeard

Дэлхийн хамгийн хүчирхэг хүн. Сайжруулсан Хааны Хакигийн тухай доорх зургаас:

1. Gol D Roger
Тайлбаргүй.

Одений дурсамжын хэсгээс харвал тэр 2 хоёул Сайжруулсан Хааны Хакигаа өөрсдийн зэвсэгнүүддээ шингээсэн байгааг нь харж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *