Dragon Ball-н хамгийн хурдан дүрүүд

Dragon Ball-н хамгийн хурдан дүрүүд

– Guldo

Түүний цаг хугацааг зогсоох чадвар нь түүнд маш том давуу тал болдог. Guldo бол Frieza-гийн хамаг бохир ажлыг зохицуулдаг баг болох Ginyu Force багын хамгийн анхны гишүүдийн нэг юм. Тэрээр хүч чадлаараа багынхнаасаа хамгийн сул дорой нь, гэхдээ тэрэнд нэг онцгой чадвар байсан. Тэр нь хэр удаан амьсгаагаа түгжинэ тэр чинээгээрээ цаг хугацааг зогсоох чадалтай юм. Чадвараа ашиглан хамгийн хурдан нэгнийг ч дийлэх чадалтай, гэхдээ түүний уушигны багтаамжнаас л хамаарна.

– Burter

Тэр ч мөн ялгаагүй Ginyu Force багын гишүүн бөгөөд яалт ч үгүй багынхаа хамгийн хүчтэй хамгийн хурдан нь байсан. Тэрээр өөрийгөө ертөнцийн хамгийн хурдан нь гэж өөрийгөө өргөмжилдөг байсан ч Гоку болон түүний нөхөд Намек гарагыг зориход Гоку түүнээс хурдан гэдгийг ойлгодог.

– Hit

Dragon Ball Super бүлэг маш олон дүрүүд болон шинэ ертөнцүүдийг танилцуулсан билээ. 7-р ертөнцтэй хамгийн ойролцоо хүч чадалтай ертөнц бол 6-р ертөнц юм. 6-р ертөнцөөс хамгийн гайхшруулсан дүр бол Хит, түүний цаг хугацааг алгасах чадвар нь түүнийг Гоку-гаас илүү болгож байсан юм.

– Jiren

Жирэн нь хүч болон хурдаараа бүх ертөнцүүдийн дээр байдаг байна. Хүч чадлын тэмцээний Гоку-гийн гол өрсөлдөгч болох Жирэн нь Хит-ийн цаг хугацааг алгасалт болон Гоку-гийн хүчтэй хувирлуудтай өөрийн байгалийн хүчээрээ энэ тэнцүү тулалддаг. Тэрээр хорвоо ертөнцөд хүч чадлаараа танигдсан байсан боловч тэмцээн дээр түүний гайхалтай хурдыг хардаг.

– Beerus

Dragon Ball Super нь орчлон ертөнц бүрт зориулагдсан сүйрлийн бурхад ба сахиусан тэнгэрүүд байдаг. Beerus бол дээд зэргийн хүч чадлаар адислагдсан 7-р ертөнцийн сүйрлийн бурхан.
Гоку-тай тулалдах үед түүний биеэ барих чадвар нь түүний хурдыг онцлон харуулдаг.

– Goku

Гоку-гаас илүү хүчтэй дүрүүд цувралын турш маш олон гарч ирсэн, тэр болгонд Гоку бууж өгөлгүй анимэ-н төгсгөл хүртэл хамгийн хүчтэй нь байж чадсан. Гоку-гийн бие бялдрын хувьд гэвэл Сайяан овог гэдгээрээ маш хүчтэй, дээрээс нь түүни маш олон хувирал болон техникнүүд нь түүний хүч болон хурдыг огцом нэмэгдүүлдэг.

– Dypso

Dypso нь Бахархалт Цэргүүд дундаас өөрийн хурдаараа танигдсан нэгэн. Тэрээр ярихдаа өөрийн хичээл зүтгэлийнхээ эцэст гэрлийн хурдыг олсон гэдэг.

– Vados

Vados бол 7-р ертөнцийн эсрэг ертөнц болох 6-р ертөнцийн сахиусан тэнгэр юм.
Whis хэлэхдээ бэлтгэл хийж эхлэх хүртлээ ч маш хурдан байсан гэж хэлдэг.
Тэр бол бас нэг Ultra Instict-д хүрч чадах дүрүүдийн нэг юм.

– Whis

Ихэнх сахиусан тэнгэрүүд бурхадуудаасаа хүчтэй байдаг. Учир нь тэд ирэх хариуцлагаас зугтсан байдаг. Энэ нь нууц биш юм.
Whis нь маш хурдан бөгөөд тэр Зэно руу очих аялалыг хэдхэн хоромт туулж чаддаг.

– Grand Priest

Зено Их Санваартан гэх мэт нэр хүндтэй хүмүүсээс бүрдсэн хүчирхэг туслах ажилтнуудтай. Тэдгээр нь маш ухаантай дээрээс нь маш хүчтэй аж. Whis хэлэхдээ Их Санваартан бол энэ хорвоо ертөнц дээр оршиж буй хамгийн хурдан биет гэж хэлдэг.
Мөн Whis хэлэхдээ Beerus болон Quitela-гийн тулааныг нүд ирмэхийн зуур ганц хуруугаараа зогсоосон гэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *