One Piece-н хамгийн хүчирхэг 10 эмэгтэй дүр

One Piece-н хамгийн хүчирхэг 10 эмэгтэй дүр

10. Carrot

Хэдий хөөрхөн ч Carrot-г дутуу үнэлж болохгүй. Минкүүдийн адил тэрээр Цахилгаан ашигладаг мөн байгалаас заяасан хурд, хүч чадалтай тулаанч. Энэ хүч дээр нь түүний Сулон хувирал нь түүнийг бүр аймшигтай хүчирхэг болгодог. Big Mom-н цэргүүдтэй тулалдаж, Charlotte Daifuku-н дайралтаас зугтаж чадах хурдтай нь түүнийг энэ жагсаалтад оруулж байна.

9. Nami

Цувралын эхэнд тэрээр хамгийн сул дорой гишүүн байсан мөн аймхай гурвалын нэг боловч одоо бол Usopp-н хийж өгсөн Clima Tact болон өөрийн цаг уурын мэдлэг болон Arlong-н багт байхдаа сурсан амьд гарах чадвар болон нөхцөл байдалд дасах чадвараар маш хүчтэй дүр болсон.
Чадварын хувьд клон хувилах, хар салхи үүсгэх, аадар бороо оруулах болон Big Mom-н Zeus-ээр өөрийн цахилгаанаа хүчирхэг болгосон юм.

8. Nico Robin

Nico Robin бол цувралд дебют хийхдээ л үхлийн аюултай сонгодог эмэгтэй дүр байсан. Crocodile-н тэргүүн коммандлагчдын нэг байсан тэрээр Дэрсэн малгайтад ороод бүх хүчээ харуулж бүр л аюултайгаа мэдрүүлдэг. -Enel-н дээд санваартнуудын нэгийг ялж, тэнгисийн цэргийн бүх хүчийг гаргуулж, Dressrosa-д Rebecca-г Diamante-н цохилтоос хамгаалдаг. Мөн өөрийн аврага хувилбарыг гаргаж ирэх чадвар болон бусад чадварууд болох гар, нүд, далавч гээд гайхалтай хүчтэй. Хамгийн аймшигтай нь хаанаас ч хамаагүй гарч ирээд хүзүүг чинь мушгих боломжтой гэхээр энгийн хүмүүсийн хувьд үхлийн аюул юм.

7. Jewelry Bonney

Адгийн үеийн далайн дээрэмчидэд багтдаг тэрээр тийм ч их тулаанд оролцож нэр хүнд аваад байдаггүй ч хүчирхэг далайн дээрэмчин юм. Шалтгаан нь тэрний өөрийн болон бусдын насыг өөрчлөх боломжтой чөтгөрийн жимсэнд байгаа юм. Тэрний насыг ч яг тодорхойлох боломжгүй бөгөөд түүнтэй тулалдах нь амьдралаараа наадахтай адил аюултай юм.

6. Vinsmoke Reiju

Тэрээр олон жилийн турш дэлхийн засгийн газарт заналхийлж байсан Vinsmoke гэр бүлийн гишүүн бөгөөд аав нь тэрнийг амжилттай төсөл гэж үздэг. Тэдний гэр бүлийн онцлог болох Raid Suit-г өмссөнөөр сарны алхаа хийх боломжтой хүч хурдыг өгдөг гайхалтай өмсгөл юм. Мөн түүний онцгой чадвар болох хорыг сорох болон тараах чадвар нь үхлийн аюултай боловч авралын боломжтой юм.

5. Catarina Devon

Catarina Devon бол Хар сахал дээрэмчдийн тэргүүлэгч гишүүдийн нэг бөгөөд Дэлхийн засгийн газрын түүхээс устгах гэж оролдсон Impel Down -ийн хоригдлуудын нэг юм. Түүнийг “Хавирган сарны анчин” гэж нэрлэдэг. Тэрээр 9-н сүүлт үнэгний чөтгөрийн жимс идсэн нь мэдэгдээд байгаа бөгөөд Хар сахалтын багт орохуйц гэхээр цаашдаа хүчтэй дайсан болж хүч болон чадварууд нь улам тодорхой болох биз.

4. Дэд Адмирал Tsuru

Tsuru бол тэнгисийн явган цэргүүдийн дунд хамгийн өндөр настай, туршлагатай цэргүүдийн нэг юм. Түүнийг “Гайхалтай штабын офицер” хэмээн хүлээн зөвшөөрдөг бөгөөд Monkey D.Garp, Sengoku нарын хамтрагч байсан юм. Тэнгисийн цэргийн сургалт болон бэлэн байдлыг өндөр түвшинд авч явдаг. Мөн чөтгөрийн жимсний хүчээр хүмүүсийн нүгэлийг угааж алчуур болгож орхидог өвөрмөц чадвартай нэгэн. Тэрний тулааны түүхүүд болон одоог хүртэл тэнгисийн цэрэгт дэд адмирал хийж байгааг харвал дутуу үнэлж болохооргүй хүчирхэг эмэгтэй гэдэг нь тодорхой.

3. Charlotte Smoothie

Smoothie бол Big Mom-н хамгийн хүчирхэг охин бас түүний командлагчдын нэг. 4 метр гаруй өндөртэй тэрний биеийн хүч мөн ямар ч дайсантай тулалдахад хүчээр дутахгүйг илтгэнэ. Smoothie-н шагнал 932 сая берри.

Big Mom-н өөртөө итгэлтэй байдал болон тулааны өндөр чадвартай тэрээр чөтгөрийн жимсний хүчээр дайснаа шингэн зүйл болгох чадвартай бөгөөд сэлмээрээ цавчиж устгахад тун тохиромжтой.

2. Boa Hancock

7 warlord(Шичибукай)-н нэг тэрээр маш хүчтэй учраас засгийн газар тэрнийг элсүүлсэн нь дамжиггүй. Boa Hancock-н гайхалтай удирдах чадвар, бусдаас илүү байдал нь ямар ч хүчирхэг дайсны өмнө айх айдасгүй тайван байдлыг бүрдүүлж өгдөг. Маш хүчирхэг эмэгтэйчүүдээс бүрдсэн багийн удирдагч бөгөөд тэрний чөтгөрийн жимсний хүч нь энэ жагсаалтын дээгүүр байр эзлэх гол шалтгаан боллоо.

1. Big Mom

One Piece-д энэ жагсаалтын тэргүүн байранд өрсөлдөх хүн өөр байхгүй байх. Тэр бол төрөлхийн л хүчирхэг нэгэн, ээж аав нь үлэмж биетнүүдийн арал дээр орхиж явснаас хойш аймшигтай дайралтуудыг даван гарч өөрийн Soul Soul Fruit-г эзэмшснээр эртнээс далайн дээрэмчний замнал нь эхэлсэн байдаг. Rocks далайн дээрэмчдийн гишүүн байсан тэрээр Лүффигийн 4-р арааг тэсж чадах, гал цахилгааныг эзэмшдэг мангас. Тийм ч хүчтэй болохоор далайн хүчирхэг 4 Ёонко нарын нэг юм. Big Mom бол One Piece-н хамгийн хүчирхэг эмэгтэй дүр.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *